Дарс гэж юу вэ?
Усан үзэм, жимс, жимсгэний шүүсийг исгэж боловсруулсан сул агууламжтай спиртлэг ундааг дарс гэнэ. Дэлхий дээр олон мянган /100000 гаруй/ нэр төрлийн сорт байдаг ба 1000 гаруйг нь дарс хийхэд ашигладаг. 

Дарсны тухай
Усан үзэмний дарсыг ашиглагдсан түүхий эд, технологийн онцлог, амт, өнгөөр нь дараах байдлаар ангилна. 

Дарсны үйсэн бөглөөний талаарх:
Царс /үйс/ модны холтосоор технологийн дагуу боловсруулж хийдэг.
Давуу тал: Сайн чанарын удаан хадгалдаг дарсанд хэрэглэнэ. Уламжлалт хэрэглэээ
Сул тал: байгальд хор хөнөөлтэй, дарсны үнийг өсгөнө, дарсанд үйсний үртэс орсоноор үнэр амтыг эвлэх, хатаж О2 дарстай исэлдэх эрсдэлтэй
Уг хиймэл үйсэн бөглөөг нийлэг материалаар хийдэг.
Давуу тал: Байгальд хор хөнөөл багатай, сайн чанартай дарсанд хэрэглэж болно, үйлчилгээнд хялбар, үйс шиг бутардаггүй, дарсанд агаар нэвтрүүлэхгүй, дахин боловсруулах боломжтой.
Сул тал: Байгальд задрал удаан
Шурган бөглөөг хөнгөн цагаанаар хийдэг. Шинэ Зеланд, Австрали, Австри дарснууд ихэвчлэн ийм бөглөөтэй байдаг.
Давуу тал: байгальд хор нөлөөгүй, хэрэглэхэд хялбар
Сул тал: Олон жил дарах дарсанд тохиромжгүй
TOP