Бидний тухай

Манай вэб хуудсанд тавтай морилно уу.
Бидний тухай

Макс Эксим ХХК нь 1998 оноос эхлэн Франц улсаас дарс импортлон оруулж ирсэн анхдагч компаниудын нэг билээ. Дарсны соёлыг Монголынхоо хэрэглэгчдэд илүү өргөн цар хүрээгээр түгээх, харилцагчиддаа илүү мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2017 оноос дарсны импорт, худалдааны салбараа InterWine нэрийн дор өргөтгөн хөгжүүлж байгаа билээ. InterWine салбар нь Франц улсын шилдэг бүс нутгуудын дарсыг импортлохоос гадна Герман, Испани, Итали, Чили, Өмнөд Африк, АНУ, Австрали улсуудын хамгийн шилдэг дарсыг Монголын дарс сонирхогчиддоо хүргэх эрхэм зорилготой билээ. Энэ зорилгынхоо хүрээнд 2017 онд АНУ-ын Калифорни мужид 142 жилийн турш тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа цорын ганц дарсны брэнд болох BERINGER брэнд, Австрали улсын  алдарт YELLOW TAIL брэндүүдийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.
 
Бид харилцагчидтайгаа байнгын эргэх холбоотой ажиллаж, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж,  дарсаар хэрхэн яаж үйлчлэх, дарсны соёлыг эцсийн хэрэглэгчдэд хэрхэн түгээх зэрэг мэдээллийг байнга өгч ойр ажилладаг. Мөн сар бүр харилцагч нартаа дарсны онол, практикийн амталгаат сургалтыг зохион байгуулдаг. Дарсаар үйлчилдэг үйлчилгээний байгууллага тэр дундаа зоогийн газар нь хоолныхоо онцлогоос хамааран дарсны зөв сонголттой байх нь чухал байдаг. Бид бүх түвшний дарс сонирхогчдын таашаалд нийцэх дарсны сонголтыг харилцагчиддаа санал болгодогоороо давуу талтай.

TOP