Бүтээгдэхүүн
Дарс бол согтууруулах ундаа биш
“Макс Эксим” ХХК-ийн Дарсны Брэнд Менежер Н.Баттулга
Манай улсад дарсны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан дарсны мэргэжилтнүүд ажиллах болжээ. Таны хувьд хэзээнээс энэ мэргэжлийг сонгон ажиллах болсон бэ?
Миний хувьд 2007 онд Газарчин Дээд сургуулийг Зочид буудал, зоогийн газрын удирдлагаар төгсөөд тасралтгүй 10 жил зоогийн газрын менежерээр ажилласан. Хамгийн сүүлд Макс Группын Ramada зочид буудлын Хоол Үйлдвэрлэл, Үйлчилгээний Менежерээр ажиллаж байгаад 2016 оноос хойш Макс Группын харьяа Гадаад худалдааны “Макс Эксим” ХХК-нд Дарсны мэргэжилтнээр ажиллах болсон. Дарсны чиглэлээр 2016 онд France улсын Alsace, Bordeaux, Bourgogne зэрэг дарсны шилдэг бүс нутгуудад биечлэн очиж, дарсны сургалтанд хамрагдсан. Сургалтын хүрээнд дарсны талаар онолын мэдлэг эзэмшихээс гадна дарсны үйлдвэрлэлийн бүхий л процестой танилцахын зэрэгцээ дарс хийх арга технологи, дарс хоолтой хэрхэн зохицох, зөв хэрэглээ гэх мэт мэдлэг, туршлага хуримтлуулсан. Дарс бол өөрөө дуусашгүй, судлаад сураад байхад барагдахгүй их соёл, мэдлэг, түүх агуулсан сэдэв юм. Одоо ч суралцсаар, мөн сурсан мэдсэнээ түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.

Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтнууд тэр тусмаа зочинд гардан үйлчилгээ үзүүлдэг, борлуулалт хийдэг зөөгч хүн дарсны талаар нарийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог.
Миний туршлагаас харахад 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед зөөгч, бармений мэргэжлийн чадамж, үйлчилгээний чанар нь одоо үеийнхээс хэд дахин илүү чанартай байсан. Миний хувьд 2000 онд анх зөөгчөөр ажиллаж байх тэр үед “зөөгч, барменийн” сургалтын төвүүд цөөхөн боловч чанартай байсан. Түүний дотор Улаанбаатар зочид буудлын дэргэдэх Зөөгч Бармений 2 сарын курс гэж байлаа. Харин тухайн үед одоо үеийнхтэй ижил ном товхимол, интернэт гэж байгаагүй. Зөөгч хүний хамгийн чухал чадваруудын нэг бол яахын аргагүй дарсны үйлчилгээ, үүний дотор энгийн болон тусгай үйлчилгээ гэж байдаг. Энэ үйлчилгээ нь зөөгчөөс дарсны мэдлэг, ур чадвар шаардсан үйлчилгээ юм. Гэвч том, жижиг зочид буудлын дэргэдэх зоогийн газрууд, биеэ даасан нийтийн үйлчилгээтэй зоогийн газруудын зөөгч нарын ур чадвар хангалтгүй байна. Энэ чиглэлээр сургалт, дадлага эзэмшүүлэх үйл ажиллагаа дутмаг байгаа нь зочлох үйлчилгээний салбарын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Бид энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Улаан дарс, цагаан дарс, оргилуун дарс гээд маш олон төрөл байдаг. Товчхоноор тайлбарлан зөвлөгөө өгөхгүй юу?
Дарсны ангилал, төрлийн талаар товчхон тайлбарлах амаргүй. Энэ их том сэдэв. Харин хэрэглээний талаар энгийн зөвлөгөө өгөхөд албан ба албан бус зоог барихаас өмнө аперитив байдлаар хуурай оргилуун дарс захиалахыг санал болгож байна. Зоог барихаас өмнө чихэрлэг дарс уувал энэ нь хэт их цатгалдуулж, зоог барих дуршил хоромхон зуур байхгүй болдог. Хуурай оргилуун дарс захиалсанаар зоог барих дуршлыг сэргээж, хүний бие организм зоог барихад бэлтгэгддэг гэж ойлгож болно.
Мөн түүнчлэн хэрэглэгч дарсаа захиалж чадахгүй тохиолдолд дэлгүүр ч бай, ресторан ч бай худалдааны зөвлөх эсвэл ресторан бол зөөгчөөс зөвлөгөө авах нь хамгийн оновчтой алхам юм. Ямар зорилгоор, хаана, хэнд, юунд зориулж байгаагаас хамааран тохирох дарс аль нь болохыг зөвлөх ёстой. Нөгөө талаас ресторан, зоогийн газрууд, дарсаар үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зөөгч үйлчилгээний ажилтнуудаа энэ чиглэлээр бэлтгэсэн байх хэрэгтэй. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв хэрэглээг санал болгосон үйлчилгээ үзүүлснээр дарсны зөв хэрэглээ, соёл цаашид улам дэлгэрэх юм.
Дарс импортлон оруулж ирдэг олон байгууллага байдаг. Эдгээрээс танай байгууллагын онцлог давуу тал нь юу вэ?
Макс Группын хувьд 1998 оноос эхлэн Франц улсаас дарс импортлон оруулж ирсэн анхдагч компаниудын нэг билээ. Бид Euro Wine гэдэг брэндээр олон нийтэд танигдсан ба дарсны бизнесээ улам өргөжүүлэх чиглэлээр ажиллаж цаашид Интер Вайн брэнд нэрийн дор дэлхийн бусад орнуудын шилдэг дарсуудыг хэрэглэгч нартаа шинээр хүргэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн бид France улсын дарсны шилдэг бүс нутгууд болох Bordeaux, Alsace, Bourgogne, Cote Du Rhone, Beaujolais болон Герман, Испани зэрэг “Хуучин Ертөнцийн” дарс, мөн түүнчлэн “Шинэ Ертөнцийн” дарсны гол төлөөлөгч орнууд Чили, Өмнөд Африк, АНУ Калифорни, Австрали зэрэг улсуудаас сайн чанарын дарсыг албан ёсны эрхтэйгээр импортолж байна.
Бусад дарс импортолдог компаниудаас ялгарах бидний онцлог нь бид харилцагч байгууллагуудтайгаа байнгын эргэх холбоотой ажиллаж, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, дарсаар хэрхэн яаж үйлчлэх, дарсыг хэрхэн борлуулах, дарсны соёлыг эцсийн хэрэглэгчдэд хэрхэн түгээх зэргээр ойр ажилладаг. Мөн сар бүр харилцагч нартаа дарсны онол, практикийн амталгаат сургалтыг зохион байгуулахаас гадна тогтмол зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Дарсаар үйлчилгээг үзүүлдэг үйлчилгээний байгууллаг тэр дундаа зоогийн газар нь хоолныхоо онцлогоос хамааран дарсны зөв сонголттой байх нь чухал. Бид бүх түвшний дарс сонирхогчдын таашаалд нийцэх дарсны сонголтыг харилцагчиддаа санал болгодгоороо давуу талтай.
Манай редакцийн зүгээс дарсны булангаараа дамжуулан уншигчид болон салбарын мэргэжилтнүүдийг тогтмол мэдээллээр хангах болсондоо баяртай байна.
Тийм шүү бидэнд энэ боломжийг олгосон танай сэтгүүлийн хамт олонд “Макс Эксим” ХХК-ийн Интер Вайн брэндийн зүгээс баярласан талархсанаа илэрхийлж байна.
Бид дарс ипмпортлон Монголын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ дарсны соёлтой хэрэглээг сурталчилан таниулах, дарс бол согтууруулах ундаа биш, уг ундааг зөв зохистой хэрэглэвэл хүний биед маш их ач тустай, мөн түүнчлэн төрөл бүрийн зоог, хүнд, хөнгөн хоол, бүтээгдэхүүнтэй хамгийн сайн зохицдог ундаа гэдэг хэрэглээний ойлголтыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.